uih-togtool
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай
2005-01-27, Улаанбаатар12
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны шатны сонгуулийн санал хураалтыг 2005 оны 5 дугаар сарын 22-ны өдөр явуулахаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН