Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

uih-togtool

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

2005-01-27, Улаанбаатар13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 636 212 180 төгрөгөөр тогтоосугай.

2.

Энэхүү зардлын 136 212 180 төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН