Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай

uih-togtool

Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай

Хүчин төгөлдөр

Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай

2005-02-03, Улаанбаатар15

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэж батлах хүртэл төрийн өмчийг хувьчлах ажлыг Монгол Улсын Их Хурлын 2004 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН