Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Ерөнхийлөгчийн хоригийн тухай

uih-togtool

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Хүчин төгөлдөр

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

2005-02-17, Улаанбаатар16

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.3-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13, 21 дүгээр зүйлд тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР