uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2005-02-17, Улаанбаатар17
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.3-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн Монгол Улсын хуулиар үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь тодорхойлогдсон төрийн бус байгууллагууд хоорондоо зөвшилцөх замаар Үндэсний зөвлөлийн 9 гишүүнийг сонгох талаар зөвлөмж гаргах гэснийг хассугай.
Энэ тогтоолыг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР