Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай

uih-togtool

Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай

2005-02-18, Улаанбаатар20

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Бадарчийн Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын, Ичинхорлоогийн Эрдэнэбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын үүрэгт ажлаас тус тус огцруулсугай.

2.

Энэ тогтоолыг 2005 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН