uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай
2005-03-18, Улаанбаатар24
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Цэрэнхүүгийн Шаравдоржийг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар Дамбийн Дорлигжавыг.
Энэ тогтоолыг 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР