Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Үндсэн чиглэл батлах тухай

uih-togtool

Үндсэн чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үндсэн чиглэл батлах тухай

2005-04-21, Улаанбаатар26

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн биелэлтийг зохион байгуулж хангах, түүний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/, холбогдох Байнгын хороодын дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН