Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Монгол Улсад 2005-2008 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай

uih-togtool

Монгол Улсад 2005-2008 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсад 2005-2008 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай

2005-05-05, Улаанбаатар29

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсад 2005-2008 онд жил бүр оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар тогтоосугай.

2.

Монгол Улсад 2005-2008 онд жил бүр оруулж болох цагаач гадаадын иргэдийн бүтцийг дор дурдсанаар тогтоосугай: 2.1. Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй; 2.2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй; 2.3. бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй.

3.

Монгол Улсад 2005-2008 онд жил бүр оруулж болох цагаач гадаадын иргэдийн байршлыг дор дурдсанаар тогтоосугай: 3.1. Улаанбаатар хотод 50-иас дээшгүй; 3.2. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 3-аас дээшгүй; 3.3. бусад аймагт 2-оос дээшгүй. /Гэр бүлээрээ ирсэн цагаач гадаадын иргэдэд тэднийг хамт байршуулах үүднээс энэ тогтоолын 3.1, 3.2, 3.3-т заасан хязгаарлалтыг хамааруулахгүй байж болно./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН