uih-togtool
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай
2005-06-03, Улаанбаатар31
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Намбарын Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийн товыг 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 00 минутад байхаар тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН