uih-togtool
Н.Энхбаярыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрН.Энхбаярыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2005-06-23, Улаанбаатар33
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин нэгдүгээр зүйлийн 8 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай 2005 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Намбарын Энхбаярыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН