Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2005-06-30, Улаанбаатар39

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын цалингийн хэмжээг 88200 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын цалингийн хэмжээг 57700 төгрөгөөр тус тус шинэчлэн баталж, 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН