Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Улсын Их Хурлын 65 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай

uih-togtool

Улсын Их Хурлын 65 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай

Хүчин төгөлдөр

Улсын Их Хурлын 65 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай

2005-07-07, Улаанбаатар44

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 65 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс товлон зарласугай.

2.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 65 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн санал хураалтыг 2005 оны 8 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтоосугай.

3.

Энэ тогтоолыг 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ