Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

2005-07-07, Улаанбаатар45

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 65 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 5273400 /таван сая хоёр зуун далан гурван мянга дөрвөн зуун/ төгрөгөөр тогтоож, уг зардлыг Засгийн газрын хуваарилагдаагүй хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

2.

Энэ тогтоолыг 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ