uih-togtool
Тогтоолд нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд нэмэлт оруулах тухай
2005-07-07, Улаанбаатар46
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтад дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
№
Бүлэг барааны бичиглэл
Улсын хилээр нэвтрэх ялгаа
3
Хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүн
Гаргах
Энэ тогтоолыг 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ