Нүүр ›
uih-togtool ›
2005 ›
Төрийн ордон, түүний орчныг тохижуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
uih-togtool
Төрийн ордон, түүний орчныг тохижуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрТөрийн ордон, түүний орчныг тохижуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
2005-07-08, Улаанбаатар49
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн ордон, түүний орчныг шинэчлэн тохижуулах, “Монгол төрийн тамга” бэлэгдлийн хөшөө байгуулахтай холбогдуулан Ж.Самбуугийн шарилыг Төрийн ордны ард байрлах Ардын хувьсгалын талбайгаас Алтан-Өлгийд шилжүүлэн байршуулсугай.
Ж.Самбуугийн шарилыг ёслол хүндэтгэлтэйгээр шилжүүлэн байршуулж, дурсгалын хөшөө байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж / -т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ