uih-togtool
Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
2006-10-02, Улаанбаатар80
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 46 дугаар тойрогт 2006 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр явуулсан нөхөн сонгуулийн дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Өлзийсайханы Энхтүвшингийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ