Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого батлах тухай

uih-togtool

Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого батлах тухай

Хүчин төгөлдөр

Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого батлах тухай

2006-01-05, Улаанбаатар1

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг хавсралтаар баталсугай.

2.

Энэхүү бодлогыг Монгол Улсын хөгжлийн ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө, Мянганы хөгжлийн зорилттой уялдуулан жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ