Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

uih-togtool

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

2006-11-23, Улаанбаатар86

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /А.Батсүх/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ