Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

uih-togtool

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

2006-11-23, Улаанбаатар87

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг Улсын Их Хурлаас баталсан бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан, Монгол Улсын 2007 оны төсвийн хуулийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарыг санхүүжилтийн эх үүсвэрээр хангаж, цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газар /М.Энхболд/, Монголбанк /А.Батсүх/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/ болон холбогдох бусад байгууллагын удирдлагад даалгасугай.

3.

Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, түүнийг зохицуулах үйл ажиллагааны уялдааг хангаж ажиллахыг Засгийн газар /М.Энхболд/, Монголбанк /А.Батсүх/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд үүрэг болгосугай.

4.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд төсвийн бус эх үүсвэрийг дайчилж ажиллахыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.

5.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явцын талаар 2007 оны 10 дугаар сард, хэрэгжилтийг 2008 оны 1 дүгээр улиралд багтаан тус тус Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ