uih-togtool
Засгийн газрыг огцруулах тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрыг огцруулах тухай
2006-01-13, Улаанбаатар2
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, ил санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Цахиагийн Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсугай.
Шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд /Ц.Элбэгдорж/-д, шинээр Засгийн газрын гишүүн-сайд томилогдтол үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
Энэ тогтоолыг 2006 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ