uih-togtool
Тогтоолд нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд нэмэлт оруулах тухай
2006-01-19, Улаанбаатар3
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1998 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсгийн Хаягдал хар болон өнгөт төмөрлөг гэсний өмнө Пиво, ундааны хаягдал лаазнаас бусад гэж нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ