Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Хуулийн төслүүдийг буцаах тухай

uih-togtool

Хуулийн төслүүдийг буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төслүүдийг буцаах тухай

2006-01-20, Улаанбаатар5

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалайн 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул төсөл санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ