uih-togtool
Мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах тухай
Хүчин төгөлдөрМөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах тухай
2006-01-20, Улаанбаатар6
Монгол Улсын Төв Банк / Монголбанк /-ны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Гүйлгээнд гаргах 20000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт”-ыг 1 дүгээр, “Дурсгалын мөнгөн тэмдэгт болгон гаргах 20000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ