Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай

uih-togtool

Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай

Хүчин төгөлдөр

Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай

2006-01-20, Улаанбаатар7

Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

2.

Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар/ М.Энхболд/-т даалгасугай:

1/

хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон улсын төсөвт тусгаж байх;

2/

хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийн хөрөнгийн зохих хэсгийг хуваарилах ажлыг зохион байгуулах;

3/

хөтөлбөрт нийцүүлэн Засгийн газар, яам, агентлаг, орон нутгийн байгууллагын захиргааны статистик мэдээллийг сайжруулах арга хэмжээ авах.

3.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үндэсний статистикийн газар/ П.Бямбацэрэн/-т даалгасугай:

1/

хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Үндэсний статистикийн газрын зөвлөлөөр батлуулах;

2/

хөтөлбөрийн биелэлтийг Улсын Их Хуралд жил тутам тайлагнаж байх.

4.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Л.Гантөмөр/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ