Нүүр ›
uih-togtool ›
2006 ›
Үндэсний статистикийн газрын дарга, дэд даргад зэрэг дэв олгох журам батлах тухай
uih-togtool
Үндэсний статистикийн газрын дарга, дэд даргад зэрэг дэв олгох журам батлах тухай
Хүчин төгөлдөрҮндэсний статистикийн газрын дарга, дэд даргад зэрэг дэв олгох журам батлах тухай
2006-01-20, Улаанбаатар8
Төрийн албаны тухай хуулийн 8.1.2, 28.2.3 дахь заалт, Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Үндэсний статистикийн газрын дарга, дэд даргын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг хавсралтаар баталсугай.
Үндэсний статистикийн газрын дарга, дэд даргад зэрэг дэвийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг Үндэсний статистикийн газрын жил бүрийн төсөвт тусгаж байхаар тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ