Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2006-12-08, Улаанбаатар89

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Боловсролын тухай хуулийн 3.1.1 дэх заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 7.2 дахь хэсгийн биелэлтийг хангах зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:

1/

одоо мөрдөж байгаа боловсролын стандарт, 11 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу 2008-2009 оны хичээлийн жил хүртэл бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох;

2/

12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуульд мөрдөх боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг 2007-2008 оны хичээлийн жилд багтаан боловсруулж, батлан хэрэгжүүлж эхлэх;

3/

ерөнхий боловсролын сургуулиудыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлтгэлийг хангах.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Т.Ганди/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ