Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Урамшууллын хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Урамшууллын хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Урамшууллын хэмжээ тогтоох тухай

2006-12-14, Улаанбаатар90

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2006 оны 56 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ын 6-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргад 150000 төгрөг, гишүүдэд 80000 төгрөгийн урамшууллыг сар тутам олгож байхаар тогтоосугай.

2.

Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн урамшуулалд шаардагдах зардлыг Хорооныхоо төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/- нд даалгасугай.

3.

Урамшууллыг Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилогдсон өдрөөс эхлэн тооцож олгосугай.

4.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ