Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Хууль, тогтоолын төслийг буцаах тухай

uih-togtool

Хууль, тогтоолын төслийг буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хууль, тогтоолын төслийг буцаах тухай

2006-12-15, Улаанбаатар91

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 17.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас Тогтоох нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран, Л.Гантөмөр нарын санаачлан боловсруулсан Хаягдал хөнгөн цагааны хайлшид нэг удаагийн татвар тогтоох тухай хууль, Зөвшөөрөл олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд нь Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсгийн заалттай зөрчилдөж байгаа тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ