uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 2006 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай
2006-12-21, Улаанбаатар94
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4.1.4 дэх заалт, 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг, мөн 6.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “3/хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ