Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай

2006-01-27, Улаанбаатар14

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хавсралтаар баталсугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ