uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай
2006-01-28, Улаанбаатар17
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдаар Мэндсайханы Энхсайханыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар Ичинхорлоогийн Эрдэнэбаатарыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Жанлавын Наранцацралтыг ;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Мишигийн Сономпилыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар Нямаагийн Энхболдыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар Цэгмидийн Цэнгэлийг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Лувсангийн Одончимэдийг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Надмидын Баяртсайханыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайдаар Бадарчийн Эрдэнэбатыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар Базарсадын Жаргалсайханыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Доржийн Одбаярыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Дэндэвийн Тэрбишдагвыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Ламжавын Гүндалайг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сундуйн Батболдыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг.
Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ