uih-togtool
Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
2006-01-28, Улаанбаатар18
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдын; Уламбаярын Барсболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын; Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын; Цэрэнхүүгийн Шаравдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын; Пунцагийн Цагааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын; Цэндийн Мөнх-Оргилыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын; Гаваагийн Батхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын; Цэвэлмаагийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын; Норовын Алтанхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын; Түвдэнгийн Очирхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайдын; Сүхбаатарын Батболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдын; Сундуйн Батболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын; Дэндэвийн Тэрбишдагвыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын; Төгсжаргалын Гандийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын; Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын; Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын; Дамбийн Дорлигжавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ