uih-togtool
Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрЦ.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2006-01-28, Улаанбаатар19
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ