uih-togtool
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн хамгаалалт, хангамжийн тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн хамгаалалт, хангамжийн тухай
2006-01-28, Улаанбаатар20
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Ц.Элбэгдоржийг 1 жил 5 сарын хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:
энэхүү тогтоолын 1 дэх хэсэгт заасан хугацаанд Ц.Элбэгдоржид Засгийн газраас тогтоосон журмын дагуу суудлын автомашинаар үйлчлэх;
Ц.Элбэгдоржид Улсын Их Хурлын 2005 оны 38 дугаар тогтоолоор тогтоосон цалин, бусад нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаанд олгох;
энэ тогтоолын 2 дахь хэсгийн 2-т заасан хугацааны дотор ажил, албан тушаал эрхэлбэл томилогдсон ажил, албан тушаалын цалин, хөлс нь өмнөх тушаалынхаас бага байвал зөрүүг тооцож олгох.
Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ