Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Зарим хүмүүст тэтгэлэг олгох тухай

uih-togtool

Зарим хүмүүст тэтгэлэг олгох тухай

Хүчин төгөлдөр

Зарим хүмүүст тэтгэлэг олгох тухай

2006-01-28, Улаанбаатар21

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн асан У.Барсболд, П.Цагаан, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нарт тодорхой ажил, албан тушаал эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд хууль тогтоомжоор тогтоосон цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.

2.

Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ