Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай

uih-togtool

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай

Хүчин төгөлдөр

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай

2006-02-03, Улаанбаатар23

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг хавсралтаар баталсугай.

2.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэвийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг Санхүүгийн зохицуулах хорооны жил бүрийн төсөвт тусгаж байхаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ