Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Тогтоолд нэмэлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолд нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тогтоолд нэмэлт оруулах тухай

2006-02-03, Улаанбаатар24

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтын Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн ТӨ-VIA-д Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн гэсний дараа Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн гэж нэмсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ