Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай

uih-togtool

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай

2006-04-27, Улаанбаатар31

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Батаагийн Баттулга, Батчулууны Баярсайхан, Пандийн Бямбацэрэн, Мондооны Мэндбилэг, Жамбалсүрэнгийн Нарантуяа, Хандсүрэнгийн Пүрэвсүрэн, Данзангийн Сандаг-Очир, Жамъянхорлоогийн Сүхбаатар, Дашзэвэгийн Эрдэнэчулуун нарыг тус тус томилсугай.

2.

Энэ тогтоолыг 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ