uih-togtool
Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай
2006-04-27, Улаанбаатар33
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Батаагийн Баттулга, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Батчулууны Баярсайхан нарыг тус тус томилсугай.
Энэ тогтоолыг 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ