uih-togtool
Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрЗарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2006-04-27, Улаанбаатар35
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 114660 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 75010 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож, 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ