uih-togtool
Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрШүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2006-04-27, Улаанбаатар36
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоож, 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ