uih-togtool
Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрНөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2006-04-27, Улаанбаатар37
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг сард 40000 төгрөгөөр тогтоосугай.
Энэ тогтоолыг 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай“ Улсын Их Хурлын 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ