uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай
2006-05-12, Улаанбаатар41
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар Сайнбуянгийн Отгонбаярыг томилсугай.
Энэ тогтоолыг 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ