Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргад зэрэг дэв олгох журам батлах тухай

uih-togtool

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргад зэрэг дэв олгох журам батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргад зэрэг дэв олгох журам батлах тухай

2006-05-18, Улаанбаатар42

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 28 дугаар зүйлийн 28.2.3-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргад зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг хавсралтаар баталсугай.

2.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргад зэрэг дэвийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны жил бүрийн төсөвт тусгаж байхаар тогтоосугай.

3.

Энэ тогтоолыг 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ