uih-togtool
Конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрКонвенцид нэгдэн орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай
2006-05-26, Улаанбаатар44
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 22.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дэлхийн гаалийн байгууллагаас 1973 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Киото хотноо баталсан Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын Конвенцид Монгол Улс нэгдэн орсонтой холбогдуулан зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар / М.Энхболд /-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ