uih-togtool
Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрЗээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
2006-06-09, Улаанбаатар49
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 22.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “300.0 сая ам долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаархи Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг Улсын Их Хурлаар соёрхон баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:
Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргах 60.0 сая ам долларын зээлийн хөрөнгөөр тодорхой үр дүнд хүрэхүйц цөөн тооны төслийг санхүүжүүлэх зарчмыг баримтлах, төслүүдийг Улсын Их Хуралтай зөвшилцөх;
240.0 сая ам. долларын зээлийн хүрээнд хэрэгжих арга хэмжээг салбар бүрээр Улсын Их Хуралтай зөвшилцөж хэрэгжүүлэх;
Энэхүү хэлэлцээрийн талаархи мэдээллийг нийтэд хүргэх, зээл олгох үйл ажиллагааг нээлттэй, ил тод байдлаар явуулах нөхцөлийг хангах, зээлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ