Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › “Авилгалаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”

uih-togtool

“Авилгалаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”

Хүчин төгөлдөр

“Авилгалаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”

2006-06-09, Улаанбаатар50

тогтоолын төслийг буцаах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 17.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Авилгалаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан “Авилгалын эсрэг амлалт” өгөх асуудал нь Төрийн албаны хуулиар нэгэнт зохицуулагдсан байх тул төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ