Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

uih-togtool

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2006-06-15, Улаанбаатар55

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

1/

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга:-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд.

2/

Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр: -Сангийн дэд сайд; -Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд; -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд.

3/

даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр: -Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч; -Монголын “Гэгээрэл” ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч; -Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга.

4/

ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр: -Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч; -“Мобиком” корпорацийн ерөнхий захирал -“Тайж трейд” ХХК-ийн ерөнхий захирал

Энэ заалтад 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ