Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай

2006-06-15, Улаанбаатар57

Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 48 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалтын тухай арван зургадугаар бүлгийн 16.3.2 дахь заалтын ““Армоно” корпорацийн арьс ширний үйлдвэрийг судалгаа-туршилтын төв болгон байранд нь үлдээж, модны үйлдвэрийг байрных нь хамт ШУТИС-д шилжүүлэн, мод боловсруулах үйлдвэрийг нэгтгэн сургалт-судалгааны төв болгон зохион байгуулах.” гэсэн хэсгийг “”Армоно” хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацийн Арьс шир судлалын төвийг байранд нь үлдээж, Ой, модны эрдэм судлалын төвийг байрных нь хамт Шинжлэх ухаан технологийн их сургуульд шилжүүлэн, Ой, модны технологийн тэнхимтэй нэгтгэж Ой, модны салбарын сургалт-судалгааны төв болгон өөрчлөн байгуулах.” гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ